Энэ удаагийн буландаа МУЭ-ийн гишүүн зураач Чулуунцэцэгийн Солонго-ийн уран бүтээлийг толилуулж байна???

Тэрээр 1986 онд Дүрслэх Урлагийн Сургуулийн Зураасан зургийн ангийг төгссөн.

1994 онд "Би" бие даасан үзэсгэлэн

1996 онд Солонгосын "Тайгу" хотод болсон олон улсын үзэсгэлэнд" Бадарчин" цуврал зураасан зургаар шагналт байранд

2011 онд "108 цам" цогц томоохон бие даасан үзэсгэлэн. Хаан банкны "Улаан гэр" арт, галерейд

2013онд "Арын сайхан хангай" үзэсгэлэн, Урчуудын Эвлэлийн галлерейд

2015 онд "Яруу найраг, уран зураг бие даасан үзэсгэлэн, Монголын уран зургийн галерейд

2017 онд"Солонгын долоон өнгө" бие даасан үзэсгэлэн, Бумарт, галерейд

2019 онд "Сондор" бие даасан үзэсгэлэн, "Их Монгол" галерейд

1986-1990-Архангай аймгийн Урчуудын Салбарт зураач.

1990-1998-Хүүхэд залуучуудын ордонд зураач

2000-2011- онд Дүрслэх Урлагийн Анима сургуульд сургалтын албаны менежeр

2011 оноос Чөлөөт уран бүтээлч

2017 оноос одоог хүртэл Өвөр Монголын Шилийн хотын Багачуудын ордонд урилгаар зургийн багшаар ажиллаж байна.

Солонго зураачдаа уран

бүтээлийн гялалзсан их амжилтыг хүсэн eрөөe?


0
0
打赏
收藏0