Товч намтар, төгссөн сургууль, мэргэжил:

Ариундэлгэр нь 1973 оны 02 сарын 13-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод Дэчинхүүгийн 2-р хүүхэд болон төрсөн. 

1980-1990 онд Улаанбаатар хотын 10 жилийн 52-р дунд сургууль төгссөн. 

1992 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн хувцас дизайны анги,

1994 онд Соёл Урлагийн Их Сургуулийн хувцас дизайны анги,

1996 онд Сэтгэмж Дизайны Дээд Сургуулийн хувцас дизайны ангинд тус тус суралцаж байсан.


Ажилласан байдал:

1994 онд Соёл Урлагийн Их Сургуульд хувцас дизайны багш,

1996-1998 онд Сэтгэмж Дизайны Дээд Сургуульд багш,

1999 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн хувцас дизайны багш,

1999-2004 онд хувиараа уран бүтээл хийж байсан. 

2005-2010 онд “Монгол Костюмс” компанид гэрээт дизайнер,

2006-2008 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд “ SHI QI “ компанид дизайнер,

2009-2010 онд ОХУ-ын Тува улсын соёлын яамны урилгаар дизайнер,

2011-2013 онд БНХАУ – ын ӨМӨЗО – ны Хөх хотод Их зуу орчин үеийн урлагын төвд уран бүтээлч, судалгааны ажилтан,

2015 онд У.Шекспирийн алдарт "Ромео Жульетта" сонгодог жүжгийн ерөнхий зураач,

2016 оны 1-р сард Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг МУ- н гавъяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан "Тэнгэр тамгатай Монгол” ардын хамтлагуудын нэгдсэн тогтлолтын тайзны ерөнхий зураачаар тус тус ажилж 2017 онд БНХАУ - ын Сер брэндтэй хамтарч Аялал жуулчлалын цогцолбор дээр гэрээгээр хамтран ажиллаж байна. 


Уран бүтээл:

2005 онд “ Монгол Костюмс” компанийн “ 13-р зуун” коллекцийн хувцасны зураг төсөл, урлан бүтээх ажлыг удирдан зохион байгуулж ажилласан. 

2006-2008 онд БНХАУ –ын “ SHI QI “ компанид Монгол үндэсний болон европ хувцасны зураг төсөл дээр ажиллаж коллекц гаргаж худалдаанд гаргасан. Бээжингийн онгоцны үйлчлэгч, банкны ажилчдын дүрэмт хувцасны загвар гаргасан. 

2009 онд ОХУ-ын Тува Соёлын Яамны урилгаар хувцасны түүхэн судалгааны номын зураг төсөл бүтээсэн. 

2010 онд “Монгол Костюмс” компанийн Эртний өвөг Хүннү Улсаас 13-р зуун хүртэлх Эзэнт Гүрнүүдийн түүхэн хувцасны коллекцийн зураг төсөл урлан бүтээх ажлыг удирдан зохион байгуулсан. 

2010 оноос “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” коллекцийн зураг төслийн ажил туурвиж байна. 

2011 онд Эртний болон Монгол үндэсний хувцасны 13-р зууны хаад хатад, Монгол үндэстэн, ястан нэртэй цуврал хоёр хөзөр, Монгол костюмс компанийн цуврал номын ажлын  хувцасны зураг, авалтанд ажилласан. 

2012 онд БНХАУ-ын ӨМӨЗО - нд жуулчны баазын захиалгаар монгол маягийн зуун гэрийн загвар гаргасан. 

2012 онд хятадын Шань шин мужид Юнескогийн Соёлын өвд бүртгэгдсэн 11 туурийн нэг туурь болох Хүн гүрний туурьд судалгаа хийсэн

2012-2013 онд БНХАУ –ын Уухай хотод Уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан.Мөн Хөх хотын “Сэцэн танаа” музейд Уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан.

2013 онд Баянуур аймгийн Баярнуур музейн хамт олонтой хамтарч Монь уулны хадны сүг зургийг судалж судалгааны ажил хийсэн / Тус судалгааны ажлын хээ угалзыг ашиглан өдөр тутмын загваруудыг бүтээсэн/. Тухайн онд Алша аймгын түүхэн жүжгийн хувцасны загвар зураг төслийг гаргаж өгсөн.

2014 онд БНХАУ –н ӨМӨЗО-ны Одон телевизийн нэвтрүүлэгч Үүрийнтуяатай хамтран ажилласан. Сурагчийн дүрэмт хувцас, Ордосын музейн тайлбарлагч хувцасны тендерт оролцож Монгол онцлогтой өдөр тутмын загварууд бүтээж зах зээлд гаргасан.

2014 онд Их британийн вант улсын Quintessentially Mongolia –ын урилгаар “Business today Egypt” – сэтгүүл дээр "Эзэнт гүрний эрдэнэсийн сан" төслийг мөн Египт, Монгол, Итали, Болгар, Колумб, Аргентин улсын үнэт эдлэлийн дизайнаруудтай бүтээлээ таницуулсан.

2016 оны 5 – р сард Франц улсын Парис хотноо МУ- н ГХЯ – ны шугамаар “Монгол орны хөгжил” - д чуулган уулзалт зохион байгуулах багаас урилга хүлээн авч "Бүтээлч Үйлдвэрлэлийн Хөгжил" сэдвийн дор зохион байгуулагдсан "Монгол орны хөгжилд" XII чуулганд оролцож Эзэнт гүрний эрдэнэсийн сан хувцас загварын төслийн Эдийн засгийн ач холбогдол сэдвээр илтгэл тавсан. Setsen fashion брэндийг танилцуулсан.


Шагнал:

1994-2003 онд Гоёл наадамд оролцож тэргүүн болон тусгай байрын шагнал хүртэж байв. 

2001-2002 онд “Монгол Гоёл” наадамд Эртний хувцасны коллекцоор оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн. 

2004-2005 онд БСШУЯ - наас зохион байгуулсан “Бахархалт Монгол Хувцас” наадамд үндэсний коллекцийн төрлөөр оролцож Гран-При шагнал авсан. 

2005 онд ОХУ - ын Буриадын нийслэл Улаан-Үдэд болсон Монгол Туургатны “Торгон Зам” наадамд монгол үндэсний хувцасны төрлөөр оролцож Гран-При шагнал хүртсэн. 

2013 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдсан.

2015 онд Монгол Улсын Засгын газрын "Үйлдвэрийн тэргүүний ажилтан" шагнал,

2015 онд "Гэгээн Муза" 13 дахь удаагийн олон улсын театрын наадам "Шилдэг тайзны зураач" номинацид "Гэгээн Муза" шагнал,

2016 онд "RIO-2016" олимпод Монгол улсаа төлөөлж оролцох баг тамирчдын спорт хувцасны иж бүрдэлийн загвар, дизайныг гаргаж бусад дизайнаруудтай өрсөлдөн тэргүүн байр эзэлсэн.


(法国巴黎)

郑重声明

本内容著作权始终归原作者所有。

任何组织或个人要使用本微刊图片或视频请与原作者联系。


本内容由城市游牧人 & 自由艺术空间编辑组编辑

版权所有:

城市游牧人(艺术工作室)

自由艺术空间(艺术工作室) 


联系:

EmAil:bayanbulag777@hotmail.com

Wechat:513490231    380311559

公众号:ART-BAYANBULAG

城市游牧人 ——湿地艺术空间艺术杂志

内蒙古呼和浩特


0
0
打赏
收藏0