Намуун хонгор салхиараа санчиг илбэн наадсан

Намрын хонгор говьд ингэ буйлахыг сонсоод

Дэндүү уяхан дуунд нь зүрх хайлан бөмбөрч

Дэлгэр талын замд нулимс аяндаа мэлтрэв

...Ингэ ботгоны гунганаан дунд торнисон болохоор

Ижилгүй уяхан түүнийг үгүйлж явснаа мэдэв

Нэг л сайхан юмаар дутагдаад явсан сэтгэл минь

Нээрээ л хөөрхий өнөөдөр дүүрээд ирдэг байна шүү

Хорвоогийн тансаг аялгуунд зөндөө л умбасан даа, гэвч

Хонгор говийнхоо эгшгээр цангаж л явж дээ сэтгэл минь

Унаган бага наснаас зүрхэнд шингэсэн аялгуу минь

Уярал хайрын хэлхээгээр бөмбөрөн унаж л байна уу даа”


................................................................................................................................................

ᠨᠠᠮᠤᠷ ᠤᠨ ᠬᠣᠩᠭᠣᠷ ᠭᠣᠪᠢ ᠳᠤ ᠢᠩᠭᠡ ᠪᠤᠶᠢᠯᠠᠬᠤ ᠶᠢ ᠰᠣᠨᠣᠰᠤᠭᠠᠳ
ᠳᠡᠩᠳᠡᠭᠦᠦ ᠤᠶᠠᠬᠠᠨ ᠳᠠᠭᠤᠨ ᠳᠤ ᠨᠢ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠪᠥᠮᠪᠥᠷᠴᠢ
ᠳᠡᠯᠭᠡᠷ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠵᠠᠮ ᠳᠤ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠠᠶᠠᠨᠳᠠᠭᠠᠨ ᠮᠡᠯᠲᠦᠷᠢᠪᠡ
...ᠢᠩᠭᠡ ᠪᠣᠲᠣᠭᠣᠨ ᠤ ᠭᠤᠩᠭᠠᠨᠠᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠲᠣᠷᠨᠢᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠬᠣᠷ
ᠢᠵᠢᠯᠢ ᠦᠭᠡᠢ ᠤᠶᠠᠬᠠᠨ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠦᠭᠡᠶᠢᠯᠡᠵᠦ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠮᠡᠳᠡᠪᠡ
ᠨᠢᠭᠡ ᠯᠠ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠳᠤᠲᠠᠭᠳᠠᠭᠠᠳ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠮᠢᠨᠢ
ᠨᠡᠭᠡᠷᠡᠨ ᠯᠠ ᠬᠥᠭᠡᠷᠦᠬᠦᠢ ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠳᠦᠭᠦᠷᠦᠭᠡᠳ ᠢᠷᠡᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠰᠢᠦ
ᠬᠣᠷᠸ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠲᠠᠩᠰᠤᠭ ᠠᠶᠠᠯᠭᠤᠨ ᠳᠤ ᠵᠥᠩᠳᠡᠭᠡᠨ ᠯᠠ ᠤᠮᠪᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠠ᠂ ᠭᠡᠪᠡᠴᠦ
ᠬᠣᠩᠭᠣᠷ ᠭᠣᠪᠢ ᠶᠢᠨ ᠢᠶᠠᠨ ᠡᠭᠡᠰᠢᠭ ᠢᠶᠡᠷ ᠴᠠᠩᠭᠠᠵᠤ ᠯᠠ ᠶᠠᠪᠤᠵᠤ ᠳ᠋ᠡ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠮᠢᠨᠢ
ᠤᠨᠠᠭᠠᠨ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠨᠠᠰᠤᠨ ᠠᠴᠠ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠳᠦ ᠰᠢᠩᠭᠡᠭᠰᠡᠨ ᠠᠶᠠᠯᠭᠤ ᠮᠢᠨᠢ




0
0
打赏
收藏0