2018年蒙古乌兰巴托市举办了,蒙古自主品牌产品推广活动,诸多企业各类行业的参加,推荐他们的自主品牌产品,如图所示:(图片来自蒙古)

Уул уурхайн бус экспортлогчдын холбоо нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, гадаад зах зээлд өрсөлдөхүйц чанараараа шалгарсан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тэдгээрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “монголын экспортын шилдэг бүтээгдэхүүний экспо” төслийг санаачлан ажиллаж 5-р сарын 11-14-нд УИД-ын 2 давхарын Атриум үзэсгэлэн худалдааны талбайд зохион байгуулж байгаа юм. Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээний фото сурвалжлагыг бид уншигчиддаа таницуулж байна.

Нээлтийн арга хэмжээнд Уул уурхайн бус экспортлогчдын холбооны дэд ерөнхийлөгч Л.Ганпүрэв, ГХЯ-ны гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В. Энхболд, оролцогч компаниудын захирлууд, Дэлхийн банкны Экспортын дэмжих төсөл, ОХУ-ын Эрхүү хотын хөрөнгө оруулалт, худалдааны төлөөлөгчийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Эрхэм хэрэглэгч та бүхэн монголын үндэсний шилмэл бараа бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр амралтын өдрүүдээрээ худалдан аваарай. Үзэсгэлэн худалдаа 5-р сарын 14-ийг дуустал зохион явагдана.  


0
0
打赏
收藏0